Зулзага бид хоёр Гутлын тавиур хийсийн...
Зулзагынхаа гутлыг хийх газар олдохгүйн. Үүдэнд, гарахдаа өмсөхөд амар байхаар тавимаар байдаг, ил тавихаар өөрөө барьж авч мэрээд, долоогоод, тэвэрч бүүвэйлээд байдаг... Миний зулзага чинь ер нь гутланд тун чиг их дуртай хүн байгаам шүү дээ. Ямар сайндаа л эртүүд шинэ туфлиэ өмсөж үзчихээд л дөнгөж тайлтал зулзага 2 туфлийг минь тэвэрчихээд, гоёоо гоё оо гээд инээд алдаад суугаад байхав дээ хэхэ... 
"Зулзага бид хоёр Гутлын тавиур хийсийн..." цааш унших »
Piglet буюу Тоорой хэлбэртэй булочка хийж сурах нь наашаа...
Гахай өөрөө гахай, гахайн тоорой гахай... гээл аялгуулан дуулангаа хийсэн гахай шүү дээ кккк   Зулзагынхаа төрсөн өдрөөр хийсэн Piglet гэдэг булочка хэрхэн яаж хийх вэ? гэдгийг зааж өгье өө. Уг нь заавал тоорой хийх ч албагүй л дээ, гэхдээ л тоорой нь сонирхолтой харагдах байх гэж бодоод. Тэгээд ч төрсөн өдөрт Piglet хэрэгтэй байсан болохоор тоорой хийсэн юм өө. Ер нь энэ гурилаар их олон юм хийж болдог юм. Бусды нь дараа зааж өгнөө.    ОРЦ болон хэрхэн яаж гурил зуурахаа нэг мөсөн биччихлээ 
"Piglet буюу Тоорой хэлбэртэй булочка хийж сурах нь наашаа..." цааш унших »
Сая цонхоор шагайж байгаад, утасаараа дарсан зураг...
Нээх гоё цас ороод байхаар нь тэссэнгүй 
"Сая цонхоор шагайж байгаад, утасаараа дарсан зураг..." цааш унших »
Зулзагын маань Төрсөн өдрийн тайлан...
Өнгөрсөн хагас сайн буюу 21-ний өдөр миний зулзагын төрсөн өдөр байлаа. Нэг ой хүрч байгаа хүүхдийн төрсөн өдрийг сүртэй сайхан хийх хэрэгтэй гэж дуулсан, бас би өөрөө ч тэгж боддог учраас хэрэндээ л их бэлдсэн. Төрсөн өдрийг Winnie the Pooh сэдэвтэй хийсэн юм. Ямарваа нэг сэдэв сонгохгүй бол, нэг л их эрээлжилсэн юм болчих гээд байгаа юм шиг санагдаад...  Төрсөн өдрийн урилга, ханын чимэглэл, бялуу, миний хийсэн булочка, сугалаанд өгсөн бэлэг гээд л бүгд Винни Пухтай холбоотой байлаа 
"Зулзагын маань Төрсөн өдрийн тайлан..." цааш унших »
Жаахан зулзага минь НЭГ ой хүрлээ...
Маргааш миний зулзага нэг ой хүрэх гэж байна  Нэг жилийн өмнө ээж нь сэтгэл дотроо үргэлж тэвэрсээр байсан үрээ элгэндээ нааж тэврэхээр эмнэлэг явж байсан нь тод санагдана. Хэдий тодхон санагдах боловч нэг жил ямар хурдан өнгөрчихөө вэ?     Энэ нэг жилийн хугацаанд жаахан үр минь хичнээн ихийг үзэж туулж, мэдэрч, сурсаныг тоолвол зөндөө юм болно  Ямар ч насанд хүрсэн хүний нэг жилд сурахааргүй ихийг сурсан гэж бодохоор жаахан зулзагаараа зөндөө их бахархах юм. Суух, зогсох, ярих, алхах гээд л том хүмүүс бидний хувьд энгийн санагдах бүхэн чинь үнэндээ бол асар их хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд сурч, амархан болтол нь уйгагүй сургуулилсан дадал байдаг юм байна гэдгийг ээж нь сайн ойлгодог болсоон.
"Жаахан зулзага минь НЭГ ой хүрлээ..." цааш унших »
(Нийт: 119)